2013 оны хоккейн ДАШТ-ний шөвгийн дөрөвт шалгарахын төлөө
Финлянд-Словак,
Канад-Швед,
Швейцарь-Чех,
ОХУ-АНУ-тай тоглоно.
ДАШТ-ний шөвгийн дөрвийн төлөөх “тулаанууд” Финляндын нийслэл Хельсинки хотын “Харт Уалл Арена”-гийн мөсөн талбайд тавдугаар сарын 16-нд ОХУ болон АНУ-ын шигшээ багийн тоглолтоор эхэлнэ.
H хэсэг
Энэ хэсэгт тэмцээнийг зохион байгуулагч Финлянд, хоккейн хөгжлийг тодорхойлогч ОХУ, АНУ болон Словак, Герман, Латви, Франц, Австри шигшээ багийнхан багтсан. “H хэсгийн тэргүүн байрын төлөөх өрсөлдөөн Финлянд, АНУ болон ОХУ-ын багийн хооронд өрнөнө” гэсэн таамаглалыг Финляндын шигшээ багийнхан баталж, хэсгээ тэргүүллээ. Ер нь энэ дэлхийн аваргын хэсгийн тоглолтуудад Скандиновын хойгийн улсууд буюу Швед, Финлянд болон Швейцарын шигшээ багууд өрсөлдөгчдөө илүүрхэж, улмаар хэсгээ тэргүүлсэн байгаа. Харин дөрөвдүгээр байрын төлөөх өрсөлдөөнд Словакын шигшээ баг тодорлоо. Словак хэсгийн тоглолтод АНУ-ыг 4-1-ийн харьцаатай хожиж, шуугиан дэгдээсэн.
Н хэсгийн тоглолтууд Финляндын нийслэл Хельсинк хотод болсон.
H хэсгийн багуудын тоглолтын дүн:
S хэсэг
S хэсгийг Швейцарын шигшээ нэг ч хожигдолгүйгээр итгэл төгс тэргүүллээ. Энэ хэсэгт Скандиновын хойгийн хоккейн хүчирхэг гүрнүүд “чуулсан”. Дани, Швед, Норвеги гээд орчин үеийн хоккейн хөгжлийг тодорхойлдог эдгээр улсууд тэмцээний дараагийн шатанд шалгарахын төлөө ширүүн өрсөлдсөн. S хэсгийн тоглолтууд Шведийн нийслэл Стокгольм хотын “Эрекссон Глобен Арена” мөсөн талбайд болсон юм.
S хэсгийн багуудын тоглолтын дүн, оноо: