Зургаан настай охин хуйхандаа 50 оёос тавиулжээ

Хуучирсан мэдээ: 2010.06.04-нд нийтлэгдсэн

Зургаан настай охин хуйхандаа 50 оёос тавиулжээ

Испанийн Аликанте хотод роттвейлер үүлдрийн нохойд бариулсан  зургаан настай охин хуйхандаа 50 оёо тавиулжээ. Одоо охины биеийн байдал сайжирч байгаа юм байна.
Уг охины 21 сартай дүү охин руу нохой дайрсан боловч хүнд шарх аваагүй байна. Охидын аав нь хүүхдүүдээ хамгаалан нохойн дайралтыг зогсоох гэж байгаад мөн дайралтад өртжээ.
Нохойн эзэгтэй өөрийнхөө байшингийн доод давхрын гудамж руу гардаг хаалгыг нээлттэй үлдээсний улмаас эр, жингэр хоёр нохой гудамжинд гарч, ойролцоо явж байсан тэр гурав руу дайрчээ.
Хэрэг болсон газар дээр цагдаагийнхан хүрэлцэн ирж, нохойг нойрсуулах сумаар буудаж, Амьтан хамгаалах газарт хүргэж өгчээ. Роттвейлер шүүхийн шийдвэр гарч эзэнд нь хариуцлага хүлээлгэх хүртэл уг газарт байх юм байна. Жингэр нохой зүгээр байсан тул гэртээ үлджээ.
Нохойн эзэн эмэгтэй “миний нохойнууд маш сайн. Хэзээ ч над руу дайрч байгаагүй юм” гэсэн хариулт өгсөн байна.
Хоёр нохойн  чихэнд дугаар бүхий ялтас байрлуулсан байсан боловч онц аюултай үүлдрийн нохдын хувьд тус улсад мөрдөж буй хууль тогтоомжийн дагуу Амьтдын эрүүл ахуйн албанд бүртгүүлж, тусгай зөвшөөрөл авах ёстой бичиг баримтаа бүрдүүлээгүй байжээ.
Эх сурвалж: EFE
Бэлтгэсэн Д.Пунцаг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж