Тэрээр Улаанбаатарт таван жилийн өмнө ганц удаа л ирж, тоглолтоо хийж байсан бол Европын олон улс, хотод шахуу хуваариар бараг л өдөр бүр тоглодог. Урнаа багадаа эмээгээсээ олон дуу сурсан гэдэг. Тэр өөрийгөө монгол хүн хэмээн ярьдгаас бус өвөрмонгол, ар монгол хэмээн ялгах үнэхээр дургүй нэгэн. Тиймээс тэрээр тоглолт бүр дээрээ нутаг усныхаа, дуу хөгжмийнхөө тухай түүх ярьж өгнө. Монголын ардын хөгжмийн элементүүдийг өөр бусад соёлын нөлөөлөлтэй хольсон түүний өндөр ур чадвар нь нэг л сэтгэлд ойр бүдэг авиа бүхий шинэхэн дуугаралтыг бүтээдэг бол түүний дууны үг нь уугуул монгол хэлний яруу тансагийг магтсан сэтгэлийг нь илэрхийлж байдаг.
Түүний тоглолтын тасалбар 30 мянган төгрөг бөгөөд өнөөдрөөс эхлэн ДБЭТ-ын кассаар худалдаалагдаж байгаа юм.