Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын харъяат улсын арслан Данзан.
Монгол улсын арслан Д.Данзан гуай хуучнаар Түшээт хан аймгийн
Эрдэнэвангийн хошуу, одоогийн Цагааннуур сумын нутаг Хуурч хэмээх газар 1895
онд мэндлэжээ. Д.Данзан гуай ид барилдаж байхдаа 1 метр 98 см өндөртөй, 120 кг
орчим жинтэй байжээ. Шовхдуу хамартай, хөнхөр духтай, бүдүүн хүзүүтэй, мөлгөр
чихтэй сайхан эр явсан гэж дотны нь нөхөр, нам төрийн ахмад зүтгэлтэн
Б.Даваадорж гуай дурсжээ. Тэрээр маш түргэн барилддаг, мэх олонтой, “хийх
цохих”, голлон түлхэх мэхээ тун чадамгай хийдэг байж. Тэр үеийн бөхчүүд
“Данзангийн түлхээнд орвол өнгөрөх нь тэр…” хэмээн ярилцдаг байв.
Тэрээр хоёр хүү, нэг охинтой, хүү Д.Чадраа нь Улаанбаатар
хотноо, охин Д.Даваажав нь төрсөн нутагтаа үр хүүхэд, ач, зээ нарынхаа хамт энх
тунх аж төрж сууна. Д.Данзан гуай аймгийнхаа наадамд 1940, 1943 онуудад
түрүүлж, 1925, 1932, 1946 онуудад үзүүрлэн, 1931, 1936, 1937, 1947, 1948
онуудад шөвгөрчээ.