“03.30” болохыг хүлээх л үлдлээ

Хуучирсан мэдээ: 2010.06.04-нд нийтлэгдсэн

“03.30” болохыг хүлээх л үлдлээ

Сүүлийн жилүүдэд кино урлаг хурдацтай хөгжиж, ар араасаа шил даран, шинэхэн кинонууд үзэгчдийн хүртээл болж байгаа билээ.  Хамгийн сүүлд “Дэв” аймшгийн кино дуу хадаан мэндэлсэн бол “650” инээдмийн киног бүтээж байсан уран бүтээлийн “Шинэ ертөнц”  нэгдлийхэн дахин нэг киногоо өлгийдөн авчээ. Тус нэгдлийн шинэхэн уран бүтээл нь “03.30” аймшгийн кино ажээ. Төрөл жанрын хувьд тэр бүр гараад байдаггүй аймшигийн киноны орон зайд шинээр мэндэлж буй тус кино нь тун удахгүй зургадугаар сарын эхээр нээлтээ хийх гэнэ. Энэ киноны гол дүрүүдэд жүжигчин П.Ариунбаатар, Н.Болдцэцэг, Д.Төмөрбаатар, Б.Чинбат, Б.Батчулуун, Ц.Цэрэндарьзав, А.Магсаржав нар тогложээ. Цаг 03.30 болохыг хүлээх л үлдлээ.

Г.Даша

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж