Eminem “галзуу” бүсгүйчүүдтэй хоршино | News.MN

Eminem “галзуу” бүсгүйчүүдтэй хоршино

Хуучирсан мэдээ: 2010.06.04-нд нийтлэгдсэн

Eminem “галзуу” бүсгүйчүүдтэй хоршино

Нэрт реппэр Eminem шинэ цомгоо гаргахаар ажиллаж байгаа аж. Энэхүү цомогтоо тэрбээр хөгжмийн ертөнцийн “галзуу” бүсгүйчүүд болох Pink, Rihanna нартай хамтран ажиллаж байгаа гэнэ.
Өмнөх цомогтоо тэрбээр “Попын хаан” Michael Jackson болон “Попын гүнж” Britney Spears нартай хамтран ажиллаж, тухайн үедээ тэсрэлт хийж байсан юм. Түүний энэхүү цомог нь түүнд өмнө байгаагүй их алдар нэр авчирсан хэмээн мэргэжилтнүүд дүгнэдэг.
Тэрбээр Францын “Skyrock FM”-ын шууд нэвтрүүлэгт оролцох үеэрээ "Pink-тэй хамтран дуулсан “When I did the song” дууг эхний хувилбараар би өөрөө дуулсан юм. Тэр бичлэгээ сонсоод сууж байтал Pink студид орж ирж таарсан юм. Тэгээд тэрний өвөрмөц хоолой миний дууг амилуулж чадах юм шиг санагдаад би түүнтэй ярилцсан. Тэгээд л бид үүнийг хийсэн юм” хэмээн ярьсан байна.
Харин дуучин Rihanna “Love the Way You Lie” нэртэй дуун дээрээ хамтран ажилласан байна.
Түүний шинэ цомог “Recovery” нэртэй ба энэ сарын 22-нд фэнүүдийнхээ гарт хүрнэ.

Н.Наран

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

salmon 2010-06-04 203.230.15.51

eminem the best

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж