Засгийн газрын бонд 446 тэрбумд хүрчээ

Хуучирсан мэдээ: 2010.06.04-нд нийтлэгдсэн

Засгийн газрын бонд 446 тэрбумд хүрчээ

Үндэсний аудитын газраас хийсэн аудитаар өнгөрсөн онд төрөөс төсвийн орлогын улирлын чанартай тасалдлын дийлэнх хэсгийг Засгийн газраас гаргасан бондын орлогоор нөхжээ. Тодруулбал, 2009 онд Засгийн газраас арилжсан бондын хэмжээ хэт өсч, 446 тэрбум төгрөгт хүрсэн нь өмнөх оны жилийн эцсийн үлдэгдлээс 298 дахин нэмэгдсэн юм байна. Үүнийг дагаад хүүгийн зардал ч 2.7 дахин нэмэгджээ. Өмнөх гурван жилийн дунджаас бонд 14.8 дахин өссөн. Мөн Монгол Улсыг хөгжүүлэх сангаас 219 тэрбум төгрөг гаргаж, төсвийн алдагдлыг хаахад зарцуулсан байна. Эдгээр нь улсын төсвийн хүндрэлийг даван туулахад төсвийн орлого, зарлагын оновчтой менежмент үгүйлэгдэж байгааг нэг талаар харуулж буй үзүүлэлт аж.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж