
Монгол Улсаас гадаад орнуудад суугаа дипломат төлөөлөгч, Элчин сайдуудтай хийх цахим уулзалт яг одоо Төрийн ордноо үргэлжилж байна. Ерөнхий сайд Н.Алтанхуягийн оролцож буй цахим уулзалт 19.00 цагаас эхэлсэн бөгөөд дэлхийн өнцөг булан бүрээс, тухайлбал 37 оронд эх орноо төлөөлөн суугаа дипломат төлөөлөгчид болон Элчин сайд нар холбогджээ. Видео уулзалт Төрийн ордны Нутгийн удирдлагын танхимд болж байна.
Д.ЦЭЦ