Статистикийн мэдээллийг унших, түүнээс үнэн зөв мэдээлэл олж авах тал дээр манай төр засгийн төвшнийхэн тааруу үнэлгээтэй байдаг. Тиймээс Үндэсний Статистикийн хороо, УИХ-ын Тамгын газартай хамтарч УИХ-ын гишүүний туслах, Тамгын газрын хяналт, үнэлгээний хэлтэс, судалгааны хэлтсийн ажилтнуудад зориулан “Статистик мэдээллийн нэгдсэн сан www.1212.mn, EzStat, Monstatапп-аас статистикийн тоон мэдээллийг ашиглах” сэдвээр сургалт явуулсан байна. Сургалтад УИХ-ын гишүүний туслах болон тамгын газрын 90 гаруй ажилтнууд оролцсон байна. Сургалтын үеэр ҮСХ-ны дарга С.Мэндсайхан, УИХ-ын Тамгын газрын Захиргаа, нийтлэг үйлчилгээ хариуцсан нарийн бичгийн дарга Э.Цэвээнпүрэв нар үг хэлж, дээрх сэдвийн дагуух асуултад хариулжээ.
Д.ЦЭЦ