МҮБХ-ноос ирэх бямба, ням гаригт дараалан хоёр барилдаан зохион байгуулах аж. Тодруулбал, тавдугаар сарын 18-ны бямба гаригт 14.00 цагаас сар бүр явуулдаг сумын цолтнуудын уламжлалт барилдаантай бол 19-ний ням гарагт 14.00 цагаас аймаг, цэргийн цолтнуудын ээлжит барилдаан болно. Энэ удаагийн аймаг, цэргийн цолтой хүчит 256 бөхийн барилдааныг Сэлэнгэ аймгийн нэрэмжит болгон зохион байгуулж байгаа юм.
Б.ЭНХ