Хуучирсан мэдээ: 2013.05.14-нд нийтлэгдсэн

“Харанга” хамтлагийн гитарчин Я.Одсүрэнгийн уран бүтээлийн тоглолт энэ сарын 17, 18-ны өдөр болно. Тоглолтын бэлтгэл дээр бараг өдөр бүр очиж байна.

“Пүүжээ ахын ажлын газар” буюу Монголын бөмбөрийн холбооны байранд “Харанга”-ынхан “Оогий Харангатайгаа найзуудтайгаа гитартайгаа” тоглолтын бэлтгэлээ хийгээд, маш завгүй байна. Манлай ах, Оогий ах хоёр гитараа уянгалуулж суутал Лхагваа ах орж ирэв. ”Та хоёрыг ингээд гитардаад байхаар чинь би хэзээд нь дуулах юм бэ?” гэж хошигноно. Хариуд нь Манлай ах “Чамд зай гаргаж өгөхгүй, өөрөө сонсож байгаад ороод дуулахгүй юу” гэж бөөн инээдэм болов. Тийн инээд хөөр, баясал цэнгэлтэй, эв найртайгаар “Насаа хайрла, ээж минь” дууг эгшиглүүллээ. Чука ах ээжийн тухай шинэ дуу бичиж байгаа юм байна. Бусад ээжийн тухай дуунуудаас ялгаатай нь өндөр настай ээж биш яг залуугаараа цалгиж яваа ээжийн тухай… Гуниглахад аргадаж, баярлахад хамт байдаг найз шиг ээжүүдийн тухай гоё дуу байна.

Б.ГАНБОЛД /HarangaFan/

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж