Төрсөн эцэг нь тавхан настай хүүгээ зодож, заазуураар биеийг нь зүсч тамласан хэрэг өнгөрсөн баасан гаригт /05.10/ гарсан. Баянзүрх дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсээс тавдугаар сарын 11-нд сэжигтэн Д-д холбогдуулан Монгол улсын эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3, 100 дугаар зүйлийн 100.1 дэх зүйлд үндэслэн эрүүгийн хэрэг үүсгэн, мөрдөн байцаах ажиллагааг эхлүүлээд байна.
Хүүхдээ зодож, хүйтэн мэс хэрэглэсэн сэжигтэн Д гэгч 2010 оноос хойш Баянзүрх дүүргийн Цагдаагийн хэлтэст удаа дараа эрүүлжүүлэгдэж, түүнд захиргааны хариуцлага хүлээлгэж байсан ч Цагдаагийн байгууллагад өмнө нь эхнэр, хүүхдээ зодсон талаар өргөдөл гомдол, мэдээлэл ирж байгаагүй талаар эх сурвалж хэллээ.
М.НАРАН