Хуучирсан мэдээ: 2013.05.14-нд нийтлэгдсэн

Холливудын жүжигчин Женнифер Энистоны хурим хойшлогдсон тухай бид өмнө нь мэдээлсэн билээ. Харин ямар шалтгааны улмаас хойшлогдсоныг хэвлэлээр таамаг төдий мэдээлээд өнгөрсөн юм.

Тэгвэл Энистоны тун ойрын гэх эх сурвалжийн мэдээлснээр сүйт залуу Жастин Теругийнхаа ажлыг үл ойшоож, зөвхөн өөрийнхөө ажлыг л нэн тэргүүнд тавьсны улмаас хурим хойшилж, улмаар Энистон нөхөрт гарахгүй ч байж магадгүй болоод байгаа гэнэ.

"Жен, Жастин хоёр сүй тавьсныхаа дараагаар хэдэн долоо хоног үнэхээр аз жаргалтай байж, хуримд яарч эхэлсэн. Гэвч аажимдаа Женниферийн зэс цухуйж, тэр байнга л өөрийнхөө ажлыг илүүд үзэж, Теруг бас ажилтай хүн гэдгийг умартсан. Теру энэ онд нэгэн чухал кинонд тоглохоо эртнээс сануулсан юм билээ. Энэ кино нь Жастины хувьд мэргэжилтдээ нэр хүнд олж авах боломж юм. Гэтэл Энистон түүнийг нь үл ойшоосон. Үүнээс л тэд зөрчилдөж, улмаар хуримаа хойшлуулахаар шийдсэн. Женнифер өөрийг нь хүндэлж, түүний цаг завд л бүх зүйлээ Жастин тааруулах ёстой гэж зүтгээд байгаа юм" хэмээн хосын ойрын гэх эх сурвалж өгүүлжээ.

Ийнхүү холливудын нэгэн од өөрийнхөө зангаас болж хуримгүй ч үлдэж магадгүй болоод байгаа гэнэ. Цуутай хүүхэн хуримгүй гэдэг.

Р.ГЭГЭЭ

Эх сурвалж: www.new.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж