Наран улсын нэгэн хүндтэй зочин Монголд айлчилж байна. Япон улсын иргэн, олимпийн хоёр удаагийн аварга, хүндийн өргөлтийн тамирчин Ноён Мияаку Ёшинобу маргааш Спортын бэлтгэлийн төвийн үйл ажиллагаатай танилцах аж. Түүнийг ССАЖЯ-ны харьяа Спортын бэлтгэлийн төвийн дарга Б.Наранбаатар 10.00 цагаас хүлээн авч уулзах юм байна.
Б.ЭНХ