Хакухо гурван озэкигийн хамт магнайлж байна

Хуучирсан мэдээ: 2013.05.14-нд нийтлэгдсэн

Хакухо гурван озэкигийн хамт магнайлж байна

Хакухо Мёгирюүг дэвжээнээс түлхэж гаргав

Мэргэжлийн сумогийн гурав дахь өдрийн барилдаанд Монголын хоёр ёкозүна өрсөлдөгчдөө ялснаар Хакухо М.Даваажаргал гурван даваатай, ёкозүна Харумафүжи хоёр даваатай болоод байна. Өчигдөр Харумафүжи дэвжээнээс түлхээд гаргачихсан Мёгирюүг өнөөдөр Хакухо тун хялбархан давлаа.

Харин Харумафүжи өнөөдөр Китайтайкиг уватанагэ мэхээр ялсан юм. Озэки цолтнуудаас Какурюү М.Ананд, Кисэносато, Котоошюү нар унаагүй явна. Котоошюү энэ сард тавиас дээш хувийн амжилтаа үзүүлж байж цолоо хамгаалах учиртай.

Какурюү өнөөдөр үлэмж биет эстони бөх Барутог давхар мавашины барьцнаас түрж гарган давсан юм.

Харумафүжи Китатайкиг давлаа

Р.ГЭГЭЭ

 Эх сурвалж: www.new.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж