Боксчид алт, хүрэл медаль хүртжээ

Хуучирсан мэдээ: 2013.05.14-нд нийтлэгдсэн

Боксчид алт, хүрэл медаль хүртжээ

Монголын олимпийн боксын холбооны хоёрдугаар шигшээ багийнхан Казахстаны Астана хотноо болсон олон улсын
тэмцээнээс алт, хүрэл медаль хүртсэн байна. Найман тамирчны
бүрэлдэхүүнтэй Казахстаныг зорьсон Монголын ширэн бээлийтнүүд Астанад
Ялалтын баярт зориулсан олон улсын “А” зэрэглэлийн тэмцээнд оролцож, 69
кг-ын жинд н.Отгонжаргал алт, 56 кг-д н.Даваадалай хүрэл медалийн эзэн
болжээ. Баг тамирчид одоо Астанад 10 хоногийн хамтарсан бэлтгэлд
хамрагдаж, дахин олон улсын тэмцээнд оролцсоноор нутагтаа ирэх ажээ.

Монголын
олимпийн боксын холбооноос баг тамирчдын амжилтыг ахиулах, залгамж
халааг бэлтгэх зорилгоор шигшээ багийн үндсэн тамирчдаас гадна
хоёрдугаар шигшээ багт анхаарал хандуулж, олон улсын тамирчдын хамтарсан
бэлтгэлд хамруулж, олон улсын тэмцээнд сойх болсон байна.

С.ЦЭЛМЭГ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж