Урлагийн халуухан хосууд

Хуучирсан мэдээ: 2013.05.14-нд нийтлэгдсэн

Урлагийн халуухан хосууд

Үргэлж олон нийтийн хараанд өртөн, элдэв хов живний бай болж байдгаар нь урлагийнхны гэр бүл, хувийн амьдралд хамгийн хатуу шалгуур сорилт тулгардаг гэж болохоор. Урлаг, тэр дундаа рок попын ертөнцийн хамгийн царайлаг залуусын тэргүүн эгнээнд бичигдэж, охид хүүхнүүдийн харааг булааж ирсэн “Номин талст”-ын Хаянаа өдгөө тогтвор суурьшилтай гэр бүл, хоёр хүүхдийн аав болон үлгэр жишээ амьдарч буй ододын нэг болжээ. Гэр бүлдээ цаг зав харамгүй зориулдаг үлгэр жишээ өрхийн тэргүүн хөөрхөн охин, хүү хоёртой. Том охин нь аавынхаа авьяас чадварыг өвлөж урлагийн хүн болох томоохон хүсэл мөрөөдөл тээж явдаг гэнэ лээ. Үүнийг ч дуучин залуу дэмжиж, хамтдаа дуулан фэнүүдийнхээ сэтгэлийг ихэд хөөргөсөн явдал саяханых. Нэг үгээр хэлбэл дуучин Оюунтүлхүүртэй хамтран дуулсан “Зүүдний учрал” дуугаа хамтлагийнхаа арван таван жилийн ойгоороо охинтойгоо дуулж, охиныхоо өмнө сөгдөж олныг уулга алдахад хүргэсэн. Харин эгээтэй л арван наймт шиг энэ тэндэхийн арга хэмжээнд хөтлөлцөж, халуухан гэгч нь гараа атгалцаж явдаг А.Хаянхярваагийн гэргий У.Уранзаяаг жүжигчин У.Уранчимэгийн хамгийн бага дүү гэдгийг хүрээнийхэн нь андахгүй. Уран бүтээлч хүнийг ойлгон дэмжиж, ар гэрийн асуудлыг зуун хувь авч явдаг хатагтай У.Уранзаяа бизнес эрхэлдэг шаггүй хөдөлмөрч авхай. Юутай ч хоёр хөөрхөн хүүхдийн ээж аав болсон халуухан хосууд брэнд гэгчийг ёстой утгаар хэрэглэдэгийг энэ л агшнаас харж болох мэт. Тэд хос LV балерина бүс, цүнхээр ижилссэн нь тун донжлог харагдаж байна шүү. Урлагийн халуухан бас үлгэр жишээ үнэнч хосууддаа аз жаргал хүсье.

Эх сурвалж: www.grandnews.mn
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж