Монголын хөрөнгийн бирж өнөөдөр /тавдугаар сарын 14/ 4,468 тоот арилжаагаар 21 компанийн нийт 59,348,631 төгрөгийн 258,255 ширхэг хувьцаа арилжлаа. Ингэхдээ Засгийн газрын болон компанийн бонд арилжсангүй. ТОП-20 индекс 13,552.83 нэгж байсан нь өмнөх өдрийн арилжаанаас 156.04 нэгжээр буурсан үзүүлэлт бол нийт 106 хэлцэл хийжээ. Зах зээлийн үнэлгээ нэг их наяд, 306 тэрбум гаруй төгрөг байв. Өнөөдрийн арилжаанд оролцсон компаниудаас “Гермес центр” ХК 21,500,000 төгрөгийн 200,000 ширхэг, “Ремикон” ХК7,575,640 төгрөгийн 42,088 ширхэг хувьцаа арилжсан нь тус тус эрэлттэй хувьцаа байлаа.
У.БОЛОР