Грекийн Порто-Каррос хотноо болж буй шатрын Сурагчдын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний долоо хүртэлх насны хөвгүүдийн ангилалд Есөнтөмөрийн Төгстөмөр түрүүллээ. Е.Төгстөмөр сүүлийн өрөгтөө Английн Жао Хаолинтай тэнцэж, нэг оноо авснаар ийнхүү сурагчдын ДАШТ-ний аварга болсон байна. Е.Төгстөмөр өнгөрсөн онд Шриланка улсад болсон Азийн өсвөр үеийн аварга шалгаруулах тэмцээнд нэг хожигдолгүйгээр түрүүлж, алтан медаль хүртэж байсан юм.
Б.БИЛЭГ