Ломбард санхүүгийн байгууллага мөн үү?

Хуучирсан мэдээ: 2013.05.14-нд нийтлэгдсэн

Ломбард санхүүгийн байгууллага мөн үү?

Жижиг, дунд бизнес эрхлэгчид, иргэдийн хувьд банк болон бусад санхүүгийн байгууллагаар үйлчлүүлэх боломж хязгаарлагдмал байдаг. Тэдгээрийн зээлийн  хүүгийн босго өндөр байхын дээр бүрдүүлэх материал олон нэр төрөлтэй, хүнд суртал ихтэй, цаг хугацаа алддаг, барьцаа хөрөнгийн үнэлгээ бага зэргээс болж иргэд ломбард буюу барьцаалан зээлэх үйлчилгээг сонгох нь элбэг. Өнөөдөр улсын хэмжээнд 1076 ломбард ажилладаг гэж УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл өнөөдөр болсон Байнгын хорооны хуралдаанд мэдээлээд 5-8 хувийн хүүтэй ломбардыг илүү сонгож байгаа нь бичил санхүүгийн үйлчилгээ иргэдэд хүрээгүйн баталгаа болж байна хэмээн өгүүлж байлаа.

Үүний хариуд мэргэжлийн байгууллагын удирдлагууд “Ломбардыг бичил санхүүгийн үйлчилгээ гэж үзэх боломжгүй. Тиймээс тэдгээрийн асуудлыг одоогоор Санхүүгийн зохицуулах хороо хариуцан ажилладаггүй. Хуульзүйн яам харицуцан цагдаагийн байгууллага хяналтаа тавьж, аж ахуйн нэгжийн нэг адил татвар төлж ажилладаг. Ломбард хүмүүст ойр үйлчилгээ үзүүлдэг хэдий ч барьцаалах боломжгүй зүлйсийг хүртэл барьцаалан мөнгө олгож байгаа. Хүний хөгжлийн мөнгө олгодог болон тэтгэвэр, тэтгэмжийн дэвтрийг хүртэл барьцаадаг нь нууц биш. Тиймээс ломбардыг хойшид хэрхэн ажиллуулах талаар анхаарах нь зүйтэй байх” гэсэн хариултыг өглөө.


Д.ЦЭЭНЭ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж