Бичил санхүүг хөдөөд хөгжүүлнэ

Хуучирсан мэдээ: 2013.05.14-нд нийтлэгдсэн

Бичил санхүүг хөдөөд хөгжүүлнэ

Одоогийн байдлаар улсын хэмжээний 212 Банк бус санхүүгийн байгууллагын /ББСБ/ ердөө 26 нь хөдөө орон нутагт ажилладаг байна. Тиймээс хойшид хөдөө орон нутагт бичил санхүүгийн үйлчилгээ нэмэгдүүлэх  үүднээс банк бус санхүүгийн байгууллага /ББСБ/-ын дүрмийн санг ялгамжтай тогтоожээ. Өнөөдрийн байдлаар нийслэл хотод ББСБ байгуулбал дүрмийн сан нь 400 сая төгрөг байх бол нийслэлийн алслагдсан дүүрэгт 200 сая төгрөг, аймгийн төвүүдэд 50 сая, сумдад 20 сая төгрөгийн дүрмийн сантай байхаар заажээ. Ингэснээр Улаанбаатарт ажиллаж буй томоохон ББСБ-ууд салбараа хөдөө орон нутагт байгуулна гэж мэргэжлийн байгууллагууд тооцоолсон байна.

Мөн хөдөөд хадгаламж зээлийн хоршоог бий болгох чиглэлээр Азийн  хөгжлийн банкны санхүүжилтээр Япон улсын Засгийн газраас “Ядуу иргэдэд чиглэсэн санхүүүгийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх нь” гэсэн төслийг хэрэгжүүлж эхэлжээ. Төсөл хоёр шаттай хэрэгжих бөгөөд эхнийх нь ХЗХ-дын чадавхийг бэхжүүлэхэд чиглэх бол хоёрдугаар шатанд иргэдийн санхүүгийн боловсролыг  дээшлүүлэх юм байна.

Д.ЦЭЭНЭ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж