Амаржаад удаагүй байгаа ч төгс бие галбираа маш сайн хадгалж буй загвар өмсөгч С.Төгс сүүлийн үед хэрхэн дэглэм барих талаар сонирхсон охидын асуултад дарагдах болсон гэнэ. Охидын асуултад тэрээр “Би элдэв дэглэм барьдаггүй. Өглөө шингэн каш, өдөр тахианы гуя эсвэл ногоотой шөл, оройдоо зайдас чанаж, талхтай иддэг. Шарсан хуурсан зүйл идэхгүй байхыг хичээдэг, хэрвээ өлсөөд байвал жимс, ааруул иддэг. Тэгээд гэдэс, хөлний булчин чангалах дасгал хийдэг” хэмээн фэйсбүүк-тээ бичжээ.
Өөрийгөө маш богино хугацаанд загварын тайзнаа эргүүлэн авчирсан нь түүний чадварлаг загвар өмсөгч болохыг илтгэх нэг хэмжүүр ч байж болох юм. Сайн загвар өмсөгч, сайн хань, сайн ээж байж чаддаг ТӨГС бүсгүйд аз жаргал хүсье.