Виза картын захиалга авч эхэлжээ

Хуучирсан мэдээ: 2013.05.14-нд нийтлэгдсэн

Виза картын захиалга авч эхэлжээ

Оюутнуудын нийтийн тээврээр үнэгүй зорчих эрхийн карт буюу виза картын захиалгыг өнөөдрөөс их, дээд сургуулиудад авч эхэлжээ. Энэ талаар Монголын оюутны холбооны Олон нийттэй харилцах албаны дарга Э.Батжаргалаас тодрууллаа.

-Виза картын захилга өнөөдөр эхэлсэн. Ямар учраас ийм эрт захилга авч байгаа юм бэ?

-Өмнө нь хичээлийн шинэ жилийн эхэнд, есдүгээр сард виза картын захиалга авдаг байсан. Карт захиалга, хэвлэлт зэрэг ажил нилээд хүлээлт, дараалал үүсгэдэг тул оюутнуудын ихэнх нь сар гаруйн хугацаанд бэлэн мөнгө төлж, нийтийн тээврээр үйлчлүүлэх бэрхшээл тулгардаг байсан юм. Үүнийг арилгахын тулд хавартаа багтааж картын захилга авч байна. Бүх сургуулийн оюутны холбоонд МОХ-ны итгэмжлэгдсэн төлөөлөгч ажиллаж, хяналт тавьж байгаа.

-Захиалга хэднийг хүртэл үргэлжлэх вэ?

-Бүх их, дээд сургуулиудад өнөөдрөөс эхлэн ирэх зургадугаар сарын 01-нийг хүртэлх хугацаанд картын захиалга авна. 

-Ирэх хичээлийн жилд нэгдүгээр курст элсэж байгаа оюутнууд хэзээ карт захиалах вэ?

-Шинээр нэгдүгээр курст элсэж байгаа оюутнууд хичээлийн жил эхэлмэгц захиалгаа өгнө. Дараалал багатай тул харьцангуй богино хугацаанд карт нь гарах боломжтой.

-Үнийн хувьд?

-Шар карт, жилийн турш нийтийн тээврээр зорчих наалт, оюутны даатгал нийлээд 5900 төгрөг болж байгаа.

Д.ЖАРГАЛ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж