Мэргэжлийн теннисчдийн холбоо (ATP), эмэгтэй теннисчдийн холбоо (WTA) ээлжит чансаагаа өчигдөр (05.13) гаргасан байна. Эрэгтэйчүүдийн чансааг Сербийн Новак Жокович тэргүүлсэн хэвээр байгаа бол Их Британий Энди Муррей гурваас хоёр руу, Швейцарийн Станислас Вавринка 15-с 12 руу дэвшжээ. Харин өнгөрсөн долоо хоногт өндөрлөсөн Мадридын Мастерсийн тэмцээнд дэлхийн манлай теннисчнийг буулган авсан Болгарын Григори Демитров 28-с 26 руу, Японы Кей Нишикори 16-с 15 руу дэвшжээ.
Эмэгтэйчүүдийн хувьд АНУ-ын Серена Уильямс, ОХУ-ын Мария Шарапова, Беларусын Виктория Азаренка нарын шилдгүүд тэргүүлэгчийн байр сууриндаа явна. Италийн Сара Эррина долоогоос зургаа руу, Данийн Возняцки арваас ес рүү, Сербийн Анна Иваннович 16-с 13 руу дэвшжээ.
Ингээд топ арван теннисчдийг танилцуулбал:
Эрэгтэй:
- (1) Сербийн Новак Жокович
- (3) Их Британий Энди Муррей
- (2) Швейцарийн Рожер Феддер
- (4) Испаний Давид Феррер
- (5) Испаний Рафаэль Надаль
- (6) Чехийн Томаш Бердых
- (7) Аргентиний Хуан Мартин дел Потро
- (8) Францын Жо Уильфред Цонга
- (9) Францын Ричард Гаске
- (15) Швейцарийн Станислас Вавринка
Эмэгтэй:
- (1) АНУ-ын Серена Уильямс
- (2) ОХУ-ын Мария Шарапова
- (3) Беларусын Виктория Азаренка
- (4) Польшийн Агнешка Радваньска
- (5) Хятадын Ли На
- (7) Италийн Сара Эррина
- (6) Германы Анжилья Кербер
- (8) Чехийн Петра Квитова
- (10) Данийн Каролина Возняцки
- (9) Австралийн Саманта Стосур
( ) өмнөх чансааг бичив.
Энэ сарын 26-нд Францын Парис хотноо оны талбайн теннисний оны хоёр дахь “Их дуулга” болох “Францын нээлттэй тэмцээн” эхлэх билээ.
Ч.БОЛ