3D технологийг бүхий л салбарт хэрэглэх болсон. Үүний нэг нь эрүүл мэнд, анагаах ухааны салбар юм.
MakerBot хэвлэгчээр хэвлэсэн хиймэл гарууд өмнө нь хэрэглэгдэж байсан хиймэл гаруудаас өртөг доогуур хийгддэг учраас ядуу буурай хөгжилтэй орны иргэдэд хиймэл гар, хөлтэй болох боломжийг олгож байна.
Энгийн хуруутай хиймэл гар хийлгэхэд 10 мянган ам.доллар байдаг бол энэхүү хэвлэгчээр хийсэн гар ердөө 150 ам.долларт бүтдэг байна. Тиймээс сайн дурын нийгэмлэгүүд санхүүгийн боломжгүйгээс хиймэл гар хөлтэй болж чадахгүй байгаа иргэдэд туслаж, MakerBot-оор хэвлэсэн хиймэл эрхтэн нийлүүлэх төсөл хэрэгжүүлж эхлээд байгаа гэнэ.
Т.ТҮВШИН