“Эрчим” дараагийн шатанд шалгарлаа

Хуучирсан мэдээ: 2013.05.14-нд нийтлэгдсэн

“Эрчим” дараагийн шатанд шалгарлаа

Непалийн нийслэл Катманду хотноо болсон Азийн хөлбөмбөгийн холбоо (AFC)-ны клубуудын “President’s cup” буюу Ерөнхийлөгчийн нэрэмжит цомын тэмцээнд “Эрчим” баг амжилттай оролцож, дараагийн шатанд шалгарлаа. AFC-ын ерөнхийлөгчийн ивээл дор ес дэх жилдээ зохиогдож буй энэхүү тэмцээнд Азийн 12 баг гурван хэсэгт хуваагдан, тавдугаар сарын 6-12 өдрүүдэд өрсөлдлөө. Монголын “Эрчим” багийн хувьд А хэсэгт Тайванийн “Taiwan power”, Непалийн “Three star”, Бангладешийн “Dhaka Abahani” багуудтай сугалаа таарсан. “Эрчим” эхний тоглолтоо Тайванийн багтай хийж, 0:0-ийн харьцаатай тэнцсэн. Хоёр дахь тоглолтдоо Непалийн “Three star” багт 2:0-ийн харьцаатай хожигдсон юм. Харин хэсгийн сүүлийн тоглолтоо Бангладешийн багтай хийж, 1:0-ийн харьцаатай буулган авлаа. Энэхүү тоглолтын хожлын гоолыг 59 дэх минутад “Эрчим” багийн хамгаалагч Г.Батбилгүүн оруулжээ. Ингэснээр “Эрчим” дөрвөн оноотой болж, А хэсгийн хоёрдугаар байраар цааш шалгарлаа.

“President’s cup” тэмцээний хоёрдугаар шатны тоглолтууд ирэх есдүгээр сарын 23-29-нд болно.

Б.БИЛЭГ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж