Гвинет Пэлтроу Лондонд хувийн ресторанаа нээнэ. Жүжигчин эмэгтэй гал тогооны арвин жортой болсон тул түүнийгээ олонд хүргэх нь зүйтэй гэж үзжээ.
Гвинет Пэлтроу (Gwyneth Paltrow) өөрийгөө хоолны урлагт сорихоор шийджээ. Түүний бүтээсэн хоолны жор эрүүл хүнсийг дээдлэгчдийн дунд дажгүй нэрд гараад байгааг Пэлтроу өөрөө ярьжээ. Тэрээр хоолны жортой хоёр ч ном бичсэн гэнэ. “Cooking Channel” дахь хоолны шоундаа жүжигчин бүсгүй Оросын телевизийн нэвтрүүлгийн хөтлөгч Анна Седоковаг хүртэл урьж оролцуулсан байна.
Гвинет Пэлтроу шинэ ресторанаа Лондонд нээх бөгөөд “Би Калифорнийн рестораныг Лондонд нээхийг хүсч байна. Хоолны цэсийг миний диетийн салат голчлон бүрдүүлнэ. Мөн туна ба яргай загастай сэндвичээр үйлчлүүлэгчдаа дайлна хэмээн ярьжээ.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР