
I Мариягийн сувд нь зөв хэлбэрээр бөөрөнхийлөгдсөн сувднууд дундаас хэмжээгээрээ дэлхийн гуравт ордог. Сувд нь 3,6 см-ийн урттай, 16 орчим граммын жинтэй. Одоо уг сувд нь түүнийг XVIII зууны гоёлын эдлэл хэмээн худалдан авсан Symbolic & Chase компанийн дилерт байгаа гэнэ. Гоёлын өмнөх эздийн талаар мэдээлэл байхгүй байна.
Архивын баримтуудаас эрдэмтэд хатан хааны сувдын хэлбэр, хэмжээний талаар бичигдсэн материалыг олсон байна. Цуст Мариягийн гоёл гэдгийг нь хатан хааны уламжлалт хөрөг зургуудаас харж болох ажээ. Тийм зурагт нидерланд мастер Антонис Мор, зураач Ганс Эворт нарын бүтээлийг хамруулж болно.
Сэргэн мандлын үеэр мэргэжсэн мэргэжилтнүүд, Лондоны “Уоллесийн цуглуулна” гэх музейн ажилтан Анна-Мария Жордан Гшвенд (Annemarie Jordan Gschwend) нар уг сувд нь II Филиппын португали эх Изабеллагийнх гэх баримтат гэрчилгээний материалыг олж тогтоожээ. Марияг нас барсны дараа Филипп уг сувдыг өөрийн дүү эмэгтэй Австрийн Хуанад өгсөн байна. Гоёлын ул мөр нь 1581 онд түүнийг мөргөний дарханд зарснаас хойш тасарсан байлаа.
Ирэх зургадугаар сард болох Masterpiece London-2013 яармаг дээр уг сувдан гоёлыг танилцуулах гэнэ. Наймдугаар сард түүнийг судван гоёлын чиглэлийн Виктория, Албертын музейн үзмэрт тавин сонирхуулна.