
Тус сургуулийн төгсөгчдөөс улсын баатар хоёр, хөдөлмөрийн баатар долоо, төрийн соёрхолт 10, ардын цолтон ес, гавьяат цолтон 82, салбарын тэргүүний ажилтан 5000 гаруй төрөн гарсан нь сургууль, хамт олныхоо бахархал болж байна. Энэ жил тус сургууль түүхт 90 жилийн ойгоо тэмдэглэн өнгөрүүлэхээр бэлтгэж ажилдаа оржээ. Ховд аймгийн нэгдүгээр дунд сургуульд суралцан төгсч, ажил хөдөлмөрийн гараагаа эхэлсэн үе үеийн төгсөгчид энэ сарын15-нд Монгол бөхийн өргөөнд уулзах юм байна. Уулзалтад сургуулийн удирдлага, бахархал болсон төгсөгчид ирэх бөгөөд нийслэл хотноо ажиллаж амьдарч байгаа бүх төгсөгчдөө урин оролцуулахаар болжээ.
Б.ЭНХ