Мьянмарт цагаачдын усан онгоц живжээ

Хуучирсан мэдээ: 2013.05.14-нд нийтлэгдсэн

Мьянмарт цагаачдын усан онгоц живжээ

Мьянмарын Ракхайн мужийн Пауктав хотын ойролцоох далайн эрэгт өчигдөр лалын родинжа омгийн 200 орчим цагаач иргэний сууж явсан усан онгоц живжээ. Мьянмарын албаныхны мэдээлснээр олон зуун цагаачдын сууж явсан усан онгоц Махасен далайн хар салхины улмаас живсэн байна. Түүнчлэн усан онгоц живсний улмаас олон тооны хүн ор сураггүй болоод байгаа гэнэ.

Бангладешаас Мьянмарын чиглэсэн далайн хар салхинаас сэргийлэхийн тулд албаныхан Ракхайн мужийн олон зуун оршин суугчдыг нүүлгэн шилжүүлж, болзошгүй үер усны аюулаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ аваад байжээ.

Мьянмарт өнгөрсөн жилээс буддын болон лалын родинжа омгийнхны хооронд мөргөлдөөн гарах болсноос родинжа омгийнхон олноороо орох оронгүй болсноос Ракхайн муж дахь түр хорогдох хуаран дахь иргэдийн тоо 140 мянгад хүрээд байгаа гэнэ.

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж