Багш нарт хүндэтгэл үзүүлэв

Хуучирсан мэдээ: 2013.05.14-нд нийтлэгдсэн

Багш нарт хүндэтгэл үзүүлэв

БНСУ-ын нийслэл Сөүл хотноо энэ сарын  13-ны өдөр Монгол-Солонгосын багш солилцооны 2013 оны хөтөлбөрийн оролцогч Монгол багш нарт зориулсан хүндэтгэлийн арга хэмжээ боллоо.

Уг арга хэмжээг Монголын талыг төлөөлж Боловсрол, шинжлэх ухааны яамны Гадаад хамтын ажиллагааны хэлтсийн дарга Н.Туяа, Солонгосын талыг ЮНЕСКО-гийн Ази, Номхон Далайн орнуудын Боловсролын төвийн дарга ноён Чөн Ю Так нар нээж, багш солилцооны хөтөлбөрт оролцож буй Монгол Улсын ерөнхий боловсролын сургууль, тусгай хэрэгцээт сургууль болон цэцэрлэгийн багш нарт ажлын амжилт хүссэн байна.

Хүндэтгэлийн арга хэмжээний үер Гадаад хамтын ажиллагааны хэлтсийн дарга Н.Туяа Шинэчлэлийн Засгийн Газрын Боловсролын хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд зохион байгуулагдаж буй Монгол-Солонгосын багш солилцооны хөтөлбөрийн ач холбогдолыг Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өндрөөр үнэлсэнийг дуулгасан бол монгол багш нар урлагийн тоглолт хийж арга хэмжээнд оролцож буй солонгос иргэдийн талархалыг хүлээв.
Манай багш нар хоёр хоногийн солонгос хэл, соёл, боловсролын талаарх цуврал хичээлүүдэд сууж, БНСУ-ын Сөүл хот, Кёнги болон Канвон мужийн сургууль, цэцэрлэгүүдэд 5 дугаар сарын 16-наас хувиарлагдана. Тэд 3 сарын хугацаагаар солилцооны багшаа ажиллах явцдаа Солонгос багш нарын заах аргазүйг судлан туршлагаас нь суралцахын хамтаар Монгол Улсын түүх, ёс заншил, хэл, соёлыг танилцуулах хичээл заах юм.

Б.ЭНХ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж