Майкл Дугласын бие сайжирчээ

Хуучирсан мэдээ: 2013.05.14-нд нийтлэгдсэн

Майкл Дугласын бие сайжирчээ

Холливудын домогт жүжигчдийн нэг, өдгөө  68 настай Майкл Дуглас 2011 оны эхээр улаан хоолойн хорт хавдраар өвчилж, одоо ч эмчилгээ хийлгэсээр байгаа билээ. Харин саяхан түүнийг эмчлэгч америк эмч нар Дугласын биеийн байдал сайн байгаа төдийгүй өвчин нь эдгэрч байгаа тухай мэдэгдсэн байна. “New York” сэтгүүлийн мэдээлснээр “Wall Street”-ийн од Канадын Монреаль хотноо тусгай эмч нарын хяналтанд эмчилгээгээ үр дүнтэй үргэлжлүүлсний эцэст  ийнхүү сайхан мэдээ дуулгаж байна.

Дуглас удаан хугацаанд өвчтэй байснаасаа болж  20 гаруй кг жин хаясан бөгөөд түүний аюулт өвчин гэр бүлийхэнд нь мөн сэтгэл санааны асар их хохирол учруулсныг хэвлэлүүд нэг бус удаа мэдээлж байсан. Учир нь Дугласын эхнэр Холливудын хатагтай Кетрин Зета Жонс нөхрийнхөө өвчнөөс болж сэтгэлзүйн хямралд орон одоо ч эмчилгээ хийлгэж байгаа юм.

Э.АНХТУЯА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж