Хуучирсан мэдээ: 2010.06.04-нд нийтлэгдсэн

DJ Өөжий суллагджээ

Хар тамхины хэргээр найман жилийн хорих ялаар шийтгүүлсэн DJ Өөжий суллагджээ. Тэрбээр өнгөрсөн долоо хоногт Ерөнхийлөгчийн ивээлээр суллагдсан байна. DJ Өөжий буюу О.Ганболд нь Ганц худаг дахь 441 дүгээр хорих ангид дөрвөн жил хоригдсон юм. Түүнийг 2006 онд “Ice Top”, “Салхи” хамтлагийн дуучид болон орчуулагч залуустай хамтран хар тамхи хилээр нэвтүүлсэн хэргээр баривчлан, хорих ялаар шийтгэсэн. Одоогоор Өөжий эмнэлэгт хэвтэн эмчлүүлж, биеэ тэнхрүүлж байгаа бөгөөд удахгүй уран бүтээлийн ажилдаа эргэн орох юм байна.

С.Сүндэр

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж