Перугийн зэсийн салбарын хөрөнгө оруулалт нэмэгджээ

Хуучирсан мэдээ: 2013.05.14-нд нийтлэгдсэн

Перугийн зэсийн салбарын хөрөнгө оруулалт нэмэгджээ

Перугийн уул уурхайн салбарт энэ оны эхний улирлын
байдлаар 1.93 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт орсон байна. Энэ нь зэсийн
салбарын хөрөнгө оруулалт нэмэгдсэнтэй холбоотой юм. Сүүлийн 25 жилийн
хугацаанд тус улсын уул уурхайн салбарт ийм хэмжээний хөрөнгө оруулалт ороогүй
байна. Энэ талаар Перугийн Уул уурхай, эрчим хүчний яамнаас мэдэгдсэн
байна. 

Перугийн Лас Бамбасын зэсийн төслийг эзэмшигч Glencore
Xtrata  компани 5.2 тэрбум ам.доллар,
Торомокогийн зэсийн төсөлд Chinalco Peru SA компани 3.5 тэрбум ам.долларын
хөрөнгө оруулалт энэ онд тус тус хийхээр болсон байна.

Перугийн Засгийн газар уул уурхай, дэд бүтцийн салбарыг
хамарсан Зуучлалын хуулийг батлахаар ярилцаж байгаа юм. Энэ хуулийг батлавал
Перугийн уул уурхайн салбарт орж ирэх 50 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт
бүрэн зогсоно гэж Уул уурхай, эрчим хүчний сайд Хорхе Мерино мэдэгдсэн билээ.

Э.Хулан

www.mongolianminingjournal.com
www.journalism.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж