Голландын Хөгжлийн Банк (ГХБ), Монголын Худалдаа, Хөгжлийн Банк (ХХБ), Дэлхийн Банкны группын гишүүн Олон Улсын Санхүүгийн Корпораци (ОУСК), Монголын Банкуудын холбоо (МБХ), Банк, Санхүүгийн Академи (БСА)-аас хамтран Монгол улсад ногоон хөгжлийг дэмжих тогтвортой санхүүжилтийн форумын нээлтийг өчигдөр /2013-05-13/ хийв. Дөрвөн өдөр үргэлжлэх “Монголын Тогтвортой санхүүжилтийн Форум 2013” өнөөдөр Гүйцэтгэх Захиралуудын дугуй ширээний ярилцлагаар эхэлсэн ба үүнд зөвхөн арилжааны банкнуудын гүйцэтгэх захирлууд болон Монголбанк оролцож байгаа бөгөөд тогтвортой хөгжлийн талаархи олон нийтийн ойлголтыг нэмэгдүүлэх, хамтын ажиллагааг бэхжүүлэх, хөгжлийн бодлогод нөлөөлөх болон мэдлэг туршлагаа хуваалцахыг зорьж байна.
Монголын банкуудын гүйцэтгэх захирлууд, Засгийн газрын холбогдох албан тушаалтнууд, бизнесийн салбарын төлөөлөгчид болон олон улсын мэргэжилтнүүд зэрэг салбар бүрийн төлөөлөгчид Монгол улсын тогтвортой хөгжлийг хангах, шинээр бий болж байгаа бизнесийн боломжийг банкны салбар хэрхэн ямар арга замаар ашиглах талаар ярилцахаар ийнхүү анх удаа хуран цуглаж байна. Байгалийн асар их нөөц баялаг бүхий Монгол Улс нь дэлхийн хамгийн хурдацтай хөгжиж буй орнуудын нэг бөгөөд Дэлхийн банкны мэдээгээр 2012 онд эдийн засгийн өсөлт нь 12.3 хувьд хүрсэн байна.
ДЭЛГЭРЭНГҮЙ МЭДЭЭЛЛИЙГ : www.tdbm.mn