Жүжигчин Ewan McGregor монгол охин үрчилж авчээ

Хуучирсан мэдээ: 2010.06.04-нд нийтлэгдсэн

Жүжигчин Ewan McGregor монгол охин үрчилж авчээ

Холливуудын нэрт жүжигчин Ewan McGregor нь монгол охин үрчилж авчээ. Тэрбээр 2006 онд дөрвөн настай Батмөнхийн Жамъяанцэцэг хэмээх охиныг өргөж авсан нь Холливуудад нэлээдгүй шуугианыг дэгдээж байжээ. Жүжигчин Ewan McGregor 2004 онд анх Монголд ирж буцахынхаа өмнө Халамж үйлчилгээний төвөөр ороход хоёр настай Жамъяанцэцэг нүдэнд нь туссан байна. Тэрбээр Жамъяанцэцэг охиныг шууд л үрчилж авахаар шийджээ. Харамсалтай нь, үрчилж авах боломжгүй байсан тул өөрийн төлөөлөгчөө Монголд үлдээж үрчилж авах бүхий л зүйлийг хийхийг хүсчээ. Иймдд жүжигчин  Ewan McGregor хувцас, эм витамин, тоглоом гээд бүхий л зүйлийг Жамъяанцэцэг охинд явуулдаг байв. Харин хоёр жилийн дараа буюу 2006 онд Жамъяанцэцэг охиныг дөрвөн нас хүрэхэд нь үрчилж авах эрхтэй болж, Холливууд руу авч явсан байна. Холливуудад Ewan McGregor-ийг Монголоос охин хүүхэд үрчилж авсан тухай бүх хэвлэл мэдээллээр нийтэлж, охины зургийг олж авах гэж папарациуд улайрдаг байв. Ewan McGregor болон түүний эхнэр Eve Mavrakis нар 1995 онд гэрлэж хоёр охинтой болсон. Тэдний том охин Clara 1996 оны дөрөвдүгээр сард төрсөн бол Esther 2001 оны арваннэгдүгээр сарын 7-нд төрсөн байна. Харин тэдний бага охин болох үрчилж авсан Jamiyan буюу Жамъяан нь 2001 оны долдугаар сард төржээ. Одоо Жамъяан охин 9 настай юм.

М.Анир

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж