Крис өмнөх найз бүсгүйтэйгээ шоуджээ

Хуучирсан мэдээ: 2013.05.14-нд нийтлэгдсэн

Крис өмнөх найз бүсгүйтэйгээ шоуджээ

R&B од Крис Брауныг экс найз бүсгүй Рианнатайгаа эргэн нийлэх гэж байгаа тухай мэдээллүүд сүүлийн үед шар хэвлэлээр шуугиан тариад байв. Гэтэл дуулианы эзэд болсон хосын харилцаа Рианнагийн твиттертээ тавьсан  гэрэл зургаас болж дахиад л бүтэлгүйтэв бололтой.

Рианна саяхан өөрийн твиттер хуудсанд нэгэн эрэгтэй фэнтэйгээ авхуулсан гэрэл зургуудаа тавьсны дараа Крис Браун өмнөх найз бүсгүй Карруечитай цагийг хамтдаа өнгөрүүлэх болсон гэнэ. Учир нь Рианна дээрх зурган дээр үл таних эрэгтэйгээр үнсүүлж, тэврэлдэн авхуулсан нь Крист таалагдаагүй бололтой. Өнгөрөгч амралтын өдөр л гэхэд Крис, Карруечи нар  Нью-Йоркоор зугаалж, үдэшлэгт хамт явсан тухай “HollywoodLife” мэдээлжээ.

Э.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж