
Рианна саяхан өөрийн твиттер хуудсанд нэгэн эрэгтэй фэнтэйгээ авхуулсан гэрэл зургуудаа тавьсны дараа Крис Браун өмнөх найз бүсгүй Карруечитай цагийг хамтдаа өнгөрүүлэх болсон гэнэ. Учир нь Рианна дээрх зурган дээр үл таних эрэгтэйгээр үнсүүлж, тэврэлдэн авхуулсан нь Крист таалагдаагүй бололтой. Өнгөрөгч амралтын өдөр л гэхэд Крис, Карруечи нар Нью-Йоркоор зугаалж, үдэшлэгт хамт явсан тухай “HollywoodLife” мэдээлжээ.
Э.АНХТУЯА



