Заамар сумыг моджуулж байна

Хуучирсан мэдээ: 2013.05.14-нд нийтлэгдсэн

Заамар сумыг моджуулж байна

Ерөнхийлөгчийн зарлигаар 2010 оноос эхлэн жил бүрийн тавдугаар сарын хоёр дахь долоо хоногийн бямба гаригийг “Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр” болгон зарласан билээ.  Эл өдрийг тохиолдуулан Төв аймгийн Заамар суманд олборлолтын үйл ажиллагаагаа явуулж буй “Алтан Дорнод Монгол”  компанийн хамт олон техникийн нөхөн сэргээлт хийсэн талбайдаа 1000  ширхэг чацарганы мод, 400 ширхэг үхрийн нүдний суулгац тарьжээ. Уг ажилд тус компанийн нийт ажилчид идэвхийлэн оролцсон байна.

“Алтан Дорнод Монгол”  компанийн  хувьд монгол хөрөнгө оруулагчтай болсноор Орос эздийн үед төлөгдөөгүй байсан татварын өр төлбөрийг төлж, олборлолтын улмаас эвдэрч сүйтгэгдсэн талбайд техникийн болон биологийн нөхөн сэргээлт хийж эхэлжээ. “Цаашид олборлолт явуулж дууссан талбайнхаа 10-20 хувийг нь моджуулж, үлдсэн талбайг шим тэжээлтэй өвс, ургамал тарих байдлаар нөхөн сэргээлтийн ажлаа үргэлжлүүлнэ” гэж “Алтан Дорнод Монгол” компанийнхан онцолж байна. Өөрөөр хэлбэл, хариуцлагатай уур уурхайн тулгын гурван чулуу болох Байгаль орчин-нөхөн сэргээлт, орон нутгийн харилцаа, хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг тэд эрхэмлэн ажиллаж байгаа гэдгийг нутгийн иргэд ч хэлж байлаа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж