
“Драгон” ресторанд эхэлсэн тус өдөрлөгийн үеэр иргэдэд Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хууль, Ажил олгогчийг дэмжих хөтөлбөр, Хувиараа хөдөлмөр эрхлэх, нөхөрлөл хоршоо байгуулах иргэнийг дэмжих хөтөлбөр, Хөдөлмөр бэлтгэх хөтөлбөр, Эзэнтэй монгол хөтөлбөр, 40-өөс дээш насны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрийн талаар мэдээлэл өгч буй юм. Мөн хорих ангиас суллагдсан иргэдэд харилцааны болон сэтгэл сургалт зохион байгуулж, ганцаарчилсан болон бүлгээр ажиллах зөвлөгөө өгч байна. Сануулахад, Хөдөлмөрийн яамнаас хорих ангиас суллагдсан иргэдээ нийгэмшүүлж, өрх гэрээ авч явахад нь туслах зорилгоор хөдөлмөр эрхлэлтийг дэмжих бодлого барьж буй аж.
Г.ДАРЬ