
“Би энэ асуудлаар Дээд шүүх, үндсэн хуулийн цэцэд хандаж үзсэн. Гэтэл Дээд шүүх таны асуудлыг шүүхээс гуравдагч этгээдээр татах үндэслэлгүй гэж мэдэгдсэн учраас хэлэлцэх боломжгүй гэдэг. Харин үндсэн хуулийн цэц болохоор шүүхийн процесс дуусаагүй байгаа учраас хэлэлцэхгүй гэдэг. Нэг иймэрхүү байдалтай болчихоод байна. Өвөрхангай аймгийн шүүх хүмүүсийн саналыг хууль бусаар авах гэж завдсан гэж байгаа ч яг үнэндээ тийм юм ерөөсөө болоогүй. Шүүх хуралд ерөөсөө л Г.Батхүү, Д.Зоригт нарын хоёр өмгөөлөгч сууж байгаад шийдвэр гаргасан. Ийм байж болохгүй” гэж С.Чинзориг мэдэгдлээ. Тэрээр СЕХ-г хууль зөрчсөн гэж үзэн, цэцэд өгөх гэж байгаа бөгөөд ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид ч захидал хүргүүлэх аж. Мөн тэрээр МАН Өвөрхангайн асуудалд маш хойрго хандсан гэж үзэж байгаа гэдгээ ч хэвлэлийнхэнд мэдэгдсэн юм.