Гандангийн нийтийн байруудыг шалгалаа

Хуучирсан мэдээ: 2013.05.14-нд нийтлэгдсэн

Гандангийн нийтийн байруудыг шалгалаа

Баянгол дүүргийн Засаг даргын орлогч П.Цэцэгмаа, тус дүүрэгт дэх Онцгой байдлын хэлтсийн удирдлагуудтай хамтран өнгөрсөн долоо хоногт 16 дугаар хорооны нутаг дэвсгэр Гандангийн дэнж дэх нийтийн байруудаар явж галын аюулгүй байдлыг хэрхэн хангасантай газар дээр нь танилцлаа. Дүүргийн хэмжээнд нийт 200 орчим нийтийн байр байдгаас 48 нь зөвхөн 16 дугаар хороонд байрладаг аж.

Нийтийн байрууд үер ус, галын аюулаас хамгаалагддаггүй, мөн эрүүл мэнд, ариун цэврийн шаардлага хангадаггүй, иргэдийн тав тухыг алдагдуулдаг хэмээн иргэдээс гомдол байнга ирдэг. Мөн орчны бохирдол үүсгэж, гэмт хэрэг их гардаг нь нийтийн байруудын хараа хяналтгүй байдлаас ихээхэн шалтгаалдаг хэмээн хорооны ажилтнууд үзэж байна. Тэгвэл нийтийн байруудыг цаашид яаж зохион байгуулах, ямар стандарт, шаардлагыг дагаж  мөрдүүлэх талаар Онцгой байдал, Мэргэжлийн хяналт, Эрүүл мэндийн нэгдлүүдээс удахгүй дүгнэлт гаргах аж. Үүнийг үндэслэн Баянгол дүүргийн Засаг даргаар ахлуулсан ажлын хэсэг гарч, сарын аян өрнүүлэхээр төлөвлөжээ.

Үүний эхлэл болгож Засаг даргын орлогч П.Цэцэгмаа, Онцгой байдлын хэлтэстэй хамтран нийтийн байрны эзэдтэй уулзаж, эхний шатны арга хэмжээ болгон холбогдох байгууллагуудыг хамруулан хууль тогтоомж, эрүүл ахуйн хүрээнд ямар үйл ажиллагаа явуулж болох талаар зөвлөлдөн хугацаатай үүрэг даалгавар өглөө. Харин шалгалтын дүгнэлт гарсны дараагийн шатны арга хэмжээ болгож, нийтийн байрны жишиг стандартыг боловсруулан мөрдүүлэх юм байна.

Г.ДАРЬ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж