СӨХ-ны Дээд зөвлөлийг энэ сарын 22-нд шүүнэ

Хуучирсан мэдээ: 2013.05.14-нд нийтлэгдсэн

СӨХ-ны Дээд зөвлөлийг энэ сарын 22-нд шүүнэ

Сууц өмчлөгчдийн холбоо /СӨХ/-ны Дээд зөвлөлийг татан буулгах, хууль бус орлогыг нь хураан авах, эсэх тухай шүүх хурал тавдугаар сарын 22-нд Чингэлтэй дүүргийн шүүхэд болох тов гарчээ. Энэ хурал өнгөрсөн гуравдугаар сарын 21-нд болох байсан ч материал бүрдүүлэлт хангалтгүй, нотлох баримт дутуу гэх үндэслэлээр хурлыг хойшлуулсан юм.

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас СӨХ-ны Дээд зөвлөлийг “Сууц өмчлөгчдийн холбоо гэдэг байгууллага байсаар атал Дээд зөвлөл гэж давхар байгууллага байх ёсгүй.  Өнгөрсөн арван жилийн хугацаанд нийт 500 гаруй сая төгрөгийг хууль бусаар төвлөрүүлсэн” гэх үндэслэлээр өнгөрсөн нэгдүгээр сард шүүхэд өгсөн юм.

Д.ЖАРГАЛ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж