Төв банк ам.доллар, юань нийлүүллээ

Хуучирсан мэдээ: 2013.05.14-нд нийтлэгдсэн

Төв банк ам.доллар, юань нийлүүллээ

Монголбанк өнөөдөр хуваарь ёсоор гадаад валютын дуудлага худалдааг зохион байгууллаа. Дуудлага худалдаагаар арилжааны банкууд ам.доллар худалдан авах санал ирүүлсэн бөгөөд Төв банк 1436.80 төгрөгийн хаалтын ханштайгаар 23.8 сая ам.долларыг банкуудад худалдаж, валютын захад нийлүүлсэн байна. Юанийн арилжаагаар арилжааны банк мөн юань худалдан авах санал ирүүлсэн бол 233.40 төгрөгийн хаалтын ханшаар 52 сая юань худалджээ.

 Харин валютын своп хэлцлээр банкууд 102 сая ам.доллар худалдан авах санал ирүүлсэнийг  Төв банк саналыг 100 хувь биелүүлж, валютын захад ам.доллар нийлүүлсэн байна.

Гадаад валютын дуудлага худалдаа нь валютын дотоодын зах зээлийн үйл ажиллагааг ил тод, нээлттэй явуулах, үр ашгийг нэмэгдүүлэх, төгрөгийн ханшийг тогтвортой байлгах зорилготойгоор Монгол банкнаас авч буй нэгэн арга хэмжээ ажээ. Үүнийг Монгол банк долоон хоног бүрийн мягмар, пүрэв гарагт зохион байгуулдаг бөгөөд арилжаа буюу дуудлага худалдаанд зөвхөн Монгол Улсад банкны үйл ажиллагаа эрхэлдэг банкууд оролцдог юм.

У.БОЛОР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж