Хуурч хуучирсан модон сандал дээрээ
тухлангүйхэн суугаад, цонхоор тусч байгаа хурц гэрлийг
ажиглана….түүний хажууд төгөлдөр хуурын намуухан аялгуу эншиглэж,
сэтгэл зүрхийг нь уудлан нүднийх нь зүг аажим хайлуулна.
Өдий олон жил түүний дотроос хайр дурлал, жаргалтай мөч бүрээр нь
хөглөгдөн гарч, тэр л харанхуй мухрын өрөөнд урсгал ус мэт тасралтгүй
эгшиглэж ирсэн гайхалтай аялгуунууд нэг л өдөр гунигийн хар мананг
өөрийх нь дээр цуглуулан ганцаардлын хүйтэн бороог харамгүй ихээр
шиврүүлнэ гэж тэр даанч мэддэггүй байжээ.

Хааяахан ганц нэгээрээ сонсдох болсон түүний
төгөлдөр хуурын амьд аялгуу хэзээ ч дуусахгүй ганцаардлыг нь түүнд бас
бүгдэд мэдрүүлнэ. Хунгийн цагаан далавч шиг цагаахан тэр товчлуураас хөг
нь гарах шахсан цангинасан чанга дуу хэзээ ч ганцаардаж үл үзсэн мэт
эгшиглэх атлаа харин ч ганцаардлаасаа болоод хөг эгшиг орох шиг өдөр
ирэх тусам гайхалтай сонсдоно…