Хуучирсан мэдээ: 2010.06.04-нд нийтлэгдсэн

Цаг хугацаа

Цаг хугацаа гэдэг юуг
ч үл хүлээн, үл хүндэтгэн өөрийнхөө
замаар явах ажгуу. Заримдаа харгис ч юм шиг. Уйлж дуулан гуйгаад ч эргэж
харахгүй. Хашгирч загнаад ч сонсоогүй юм шиг. Уур хүрмээр. Гэхдээ
заримдаа
түүний энэ зан надад таалагдах. Урваж шарвахгүй, хэн нэгний ятгалганд
орохгүй, хэн
намайг юу гэж бодох бол гэж санаа зовохгүй…

Цаг хугацаа тийм
байх тусмаа үнэ цэнэтэй ажээ. Түүний
шударга занг мэдэх учраас хүн бүр хожих гэж мэрийнэ. Хоцрохгүй гэж
хичээнэ. Чадахгүй
бол түүнд гомдоллохгүй, өөртөө буруу өгч дараагийн удаа алдахгүй гэж
амлах.

Цаг хугацаа цэл
залуугаараа. Тэр над шиг нас явж байна
даа гэж халаглахгүй. Нүүрэнд нь үрчлээ нэмэгдэж, хөдөлгөөнийх нь хурд
удаашрахгүй. Халуунд хөлсөө гоожуулж, хүйтэнд хөлөө тэврэн суухгүй. Тэр
хаа
нэгтээ бас хоргодож үлдэхгүй.

Цаг хугацаа яг л
ганц бие гоонь эр шиг. Эсвэл ганихарсан бүсгүй
шиг. Тэр самсаа шархируулан хайлуулах хайр энэрэлийг мэдрэхгүй. Тэр
үргэлжлэл
үгүй, бас төгсгөл үгүй. Цаг хугацаа чамайг би чухам ийм л болохоор чинь
хайрлаж, бас өрөвддөг.
Үргэлжлэл

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж