Энэ хамт олон бол Нийслэлийн 160-р цэцэрлэгийн орчин тойронд мод тарьж байсан “Жигүүр Гранд” Группийн хамт олон байсан юм. Ингээд та бүхэнд “Жигүүр Гранд ” группийн хамт олныг ахлаж ажиллаж байсан хүний нөөцийн албаны дарга Г.Алтантуяатай хийсэн ярилцлагыг хүргэе.
-Танай компани яагаад цэцэрлэгийн гадаа орчинд мод тарихаар төлөвлөсөн бэ?
-Манай компани “Үндэсний мод тарих өдөр”-ийг угтан 4 сарын 8-аас эхлэн “МОДОО ХАЙРЛАЯ”эко сарын аяныг оффисын ажилчдынхаа дунд зохион байгуулсан. Тус аяны хүрээнд бид хаягдал цаасаа цуглуулсан. Анх аяныг зохион байгуулахдаа принтерийн хор хүний биед хор хөнөөлтэй байдаг гэдгийг мэдээд ярилцаж эхэлж байсан. Ингээд судалгаа хийгээд явж байтал 1-рт эрүүл мэндэд сайнаар нөлөөлөх юм байна, 2-рт бичгийн цаасыг хэмнэх юм байна 3-рт цаасыг модоор хийдэг учраас Модоо аврах юм байна гээд “Модоо хайрлая” аянаа өрнүүлсэн. Аяны хүрээнд оффисын 100-аад ажилтнаас 400 гаруй кг бичгийн болон бусад хаягдал цаас цугларч үүнийгээ цаас дахин боловсруулах үйлдвэрт тушааж цугларсан мөнгөөр нь суулгац аваад өнөөдөр энэ цэцэрлэгт мод тарьж байна аа. Ажилчдын хувьд “Нэг мод тарьвал нэг насны буян, Хоёр мод тарьвал хойд насны буян”хэмээн их идэвхтэй оролцож байна.
-Бусад компаниудын адилаар нийтийн эзэмшлийн талбайг биш яагаад энэ цэцэрлэгийг сонгох болов оо?
-Монгол улсын хэмжээнд агаарын бохирдлын түвшин маш өндөр байгаа. Энэ нь ялангуяа хүүхдүүдэд хор нөлөө ихтэй байдаг. Бидний ирээдүй болсон хүүхдүүд эрүүл цэнгэг агаараар амьсгалах шаардлагатай учраас бид хүүхдүүдийг хамгийн нэгдүгээрт авч үзэх хэрэгтэй гэдгийг бодолцож 160-р цэцэрлэгийг сонгосон.Нөгөө талаасаа нийтийн эзэмшлийн талбайд өмнөх жилүүдэд мод тарьж байсан боловч үүнийг хайрлаж хамгаалах эзэн байдаггүйгээс тэр мод цэцэрлэг устаж үгүй болох тохиолдлууд нэлээд байдаг. Энэ цэцэрлэгтэй хамтарснаараа бид модоо эзэнтэй болгож байгаа юм. Аяны хүрээнд “Жигүүр Гранд”группийн оффисын ажилчдаас гадна “Эко Суваг” ТВ-ийн хамт олон маань оролцожмонос, сакура, хайлааснийлсэн 100 мод тарьж байна.Манайх экологид ээлтэй үйл ажиллагааг явуулдаг эко хамт олон байхыг зорьж ажилладаг. Энэ ч утгаараа “Эко Суваг” ТВ-ээрээ дамжуулан нийт иргэддээ экологийн боловсрол олгохыг зорьдог.
-Арын эгнээгээр хамгаалалтын зурвас болгож хайлаасаа тарьж өгөөд 2 дахь эгнээгээр монос тарьж өгч байгаа. Монос нь цагаан цэцэгтэй жимсэлдэг, эфирийн тос ихтэй мод. Гурав дахь эгнээгээр тарьж байгаа сакура, гүйлс нь хамгийн эрт 5-р сард цэцэглэдэг. Хайлаасны хувьд бүх төрлийн хэлбэржүүлэлт даадаг, арчилгаа бага шаарддаг. Цэцэглэдэг моддын хувьд нэмэлт бордоо хэрэглэнэ, арчилгаа шаардана. Манай тарьж байгаа моднууд нь хоёр настай, дөрвөн нас хүрээд ирэхээр жимслээд цэцэглээд ирнэ. Эхний хоёр жилдээ ногоон навчаараа гоёод байж байна. Шинэ тарьцууд учраас нэлээд их усалгаа арчилгаа шаардана. Энэ талаарх зөвлөгөөг бид цэцэрлэгийн багш нарт өгч байна. 160-р цэцэрлэгийн хувьд хиймэл хөрс /зүлэгжүүлэхийн тулд газраа бэлдээд бордож өгсөн/ бэлдсэн байсан нь модоо тарихад хялбар байлаа. Бусад цэцэрлэгүүдийн хувьд ч гэсэн энэ жилээс хөрсөө бэлдэж байвал ирэх жилүүдээс байгууллагууд цэцэрлэгүүд рүү анхаарлаа хандуулах байх аа гэж бодож байна.
-Манай цэцэрлэг өнгөрсөн 40 жилийн хугацаанд шинээр хүүхдийн талбай цэцэрлэгт хүрээлэнг байгуулаагүй. Энэ жил бол “Жигүүр Гранд” групп бидэнд санал тавиад хамтран ажиллахаар болж өнөөдөр энд мод тарьж байна. Хүүхдийн байгууллагыг сонгоод ирж биднийг эко орчинтой болгох үндэс суурийг тавьж өгч байгаа энэ хамт олонд маш их баярлаж байна. Энэ жилээр зогсохгүй цаашид ч манай хоёр байгууллага байнгын хамтын ажиллагаатай байхаар ярилцсан байгаа. Манай багш нар энэ хамт олны тарьж өгсөн модыг хайрлаж хамгаалж, арчилж услаж ургуулж явах ажлыг хариуцан хийх болно.
Энэ жилийн Үндэсний мод тарих өдрийг “Жигүүр гранд” группийн хамт олон ийн бусдаас ялгарах өвөрмөц хөтөлбөрөөр эхлүүлэн төгсгөж байна. Цаасан хог их гардгийг байгууллага бүр мэдэж байгаа ч энэ талаар арга хэмжээ авч, Боловсруулах үйлдвэрт тушаадаг нь хэд байсан билээ. Хуванцар сав, төмрийн хаягдал үнэ хүрдгийг мэддэгээс цаасан хогийг тушааж, мөнгөөрөө суулгац худалдан авч хүүхдийн цэцэрлэгт тушаадаг нь хэд байдаг билээ.
Цаашилбал, “Жигүүр гранд” группийн хамт олон дахиврын хогийн савыг нэвтрүүлэх, цаасан хогоо тогтмол тушааж хэвших зэрэг олон ажлыг хэрэгжүүлэхээр төлөвлөөд байгаа юм билээ.