- Энержи Ресурс ХХК
- Болд төмөр Ерөө гол ХХК
- Лейтон ХХК
- Рэдпаф ХХК
- Юнител ХХК
Татварын ерөнхий газар/ТЕГ/-ын дарга Т.Батмагнай:
-Сангийн яам, Татварын ерөнхий газраас татвар төлөгчдөд олгодог хамгийн дээд шагнал болох “Хөх дэвтэр”-ийг энэ жил 92 татвар төлөгчид олгохоор шалгаруулаад байна. Энэ жилийн хувьд татварын дүнгээс гадна татвар төлөгчийн хариуцлагатай байдал, татвараа цаг хугацаанд нь, үнэн зөв мэдүүлж, ухамсартайгаар төлсөн байдлыг харгалзан үзэж шилдгүүдийг шалгаруулсан. Иймээс энэхүү 92 татвар төлөгчийн дунд жижиг дунд аж ахуйн нэгжүүд болон хувь хүмүүс ч багтан орсон байгаа. Өнгөрсөн 2012 онд ТЕГ эдгээр шилдэг татвар төлөгчдийн тусламжтайгаар 2.5 их наяд төгрөгийг улсын сан хөмрөгт цуглуулсан бол энэ 2013 онд 3.2 их наяд төгрөг цуглуулах зорилт, төлөвлөгөө тавиад ажиллаж байна. Хэдийгээр энэ жилийн хувьд эдийн засаг, уул уурхайн салбарын нөхцөл байдал хүнд байгаа ч гэлээ 2013 оны 4-р сарын байдлаар татварын орлогын гүйцэтгэл хангалттай түвшинд байгааг мөн дуулгахад таатай байна.