Кристен Стюартын бэлэг юу вэ?

Хуучирсан мэдээ: 2013.05.13-нд нийтлэгдсэн

Кристен Стюартын бэлэг юу вэ?

Холливудын залуу жүжигчин Кристен Стюарт өөрийн найз залуу Роберт Паттинсоны 27 насны төрсөн өдрөөр снукер бильярдны гар аргаар хийсэн ширээ бэлэглэхээр шийджээ. Тэрээр хайртдаа өгөх энэхүү бэлгийг Англид захиалгаар хийлгэж саяхан Лос-Анжелост авчруулаад байгаа гэнэ. Учир нь Паттинсон төрсөн өдрөө сүүлийн үед суурин амьдарч байгаа Лос-Анжелос дахь гэртээ өнгөрүүлж гэр бүл найзуудынхаа хүрээнд бяцхан үдэшлэг зохиохоор төлөвлөж байгаа юм байна. Паттинсон 1986 оны тавдугаар сарын 13-нд аав Ричард, ээж Клэри нарын гэр бүлд мэндэлж бага насаа Лондонд өнгөрүүлжээ.

Түүнчлэн Кристен Паттинсоны төрсөн өдөрт зориулж түүний дуртай улаан лоолийн сүмсээр амталсан хоолнуудыг ч бэлтгэж байгаа тухай шар хэвлэлүүд энэ үеэр шуугисан байна. “Daily Star”-т мэдээлснээр “кино ертөнцөд нэр хүндтэй ч эгэл жирийн зантай Роберт гоёмсог цаг аль эсвэл үнэтэй машинд төдийлөн татагдахгүй бололтой. Кристен илүү өөрийн сэтгэл шингэсэн бэлгийг ийнхүү сонгожээ гэсэн байна. 

Өнгөрөгч дөрөвдүгээр сард болсон Кристений 23 насны төрсөн өдрөөр Паттинсон хайртдаа үзэгнийх нь цуглуулгыг нэгээр нэмж алтан үзэг бэлэглэж байсан гэнэ.

Э.АНХТУЯА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж