Охинд минь дурлах тэр залууд

Хуучирсан мэдээ: 2010.06.04-нд нийтлэгдсэн

Охинд минь дурлах тэр залууд

Тэс мөрний улсгал
нутгаа зорин тэмцдэг шиг

Тэргэл сартай шөнөөр ээжийгээ санан гуниглах вий, үр минь

Уул шиг нөмрөөрөө сэтгэлийг нь дулаацуулж

Ундрах хайраараа түүнийг минь итгэлдээ тэврээрэй, залуу минь

Намар оройн борооноор цувгүй алхах шиг жиндээж

Нартад ганцхан заяах бүсгүй заяаг нь бүү сөхрүүлээрэй

Намайг хайрладаг тэр гэгээн хайраасаа хугаслаж

Нэг л амьдрах насаа чамд өгснийг нь санаарай

Үргэлжлэл

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж